Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2013-11-01
0
ЖИРГЭХ

  чуулганУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар танилцуулав.

Парламентын засаглал хөгжсөн орнуудад парламентыг төсвийн хараат бус мэдээлэл, судалгаа шинжилгээгээр хангах бие даасан нэгж ажилладаг байна. Тухайлбал, Бельги, Канад, Унгар, Солонгос, Нидерланд улсуудад 100-135 орчим хүнтэй парламентын төсвийн алба, Австри, Шведэд парламентын санхүүгийн зөвлөл, АНУ-д 235 хүнтэй Конгрессын төсвийн алба нэртэй бүтцийн нэгжүүдэд мэргэжлийн хүмүүс ажилладаг бөгөөд төсвийн албаны эрх зүйн байдал, үйл ажиллагааг тусгай хуулиар зохицуулдаг. Иймд дээрх орнуудын парламентын төсвийн алба, зөвлөл, газруудын гүйцэтгэдэг чиг үүрэг, үйл ажиллагаа, ололт туршлагыг судалж өөрийн орны парламентын онцлог, боломж, нөхцөл байдлыг харгалзан УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэдэх Төсвийн шинжилгээний албаны ажиллах орчин, хэм хэмжээ, чиг үүрэг, зорилгыг тодорхойлж хууль, эрх зүйн талаас нь баталгаажуулж өгөх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг илтгэлд дурдлаа. Мөн одоогийн байдлаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд, Тамгын газрын Хяналт, үнэлгээний хэлтсийн Төсвийн шинжилгээний хэсэг ажиллаж байна. Иймд бие даасан статус бүхий Төсвийн албыг байгуулахад улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардлагагүй, батлагдсан төсвийнхөө хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Түүнчлэн Үндэсний Аудитын газарт төсвийн шинжилгээний нэгж байгуулах тухай асуудал яригддаг. Ажлын чиг үүрэг давхардсан энэ мэтийн нэгжүүдийг нэгтгэж, зохион байгуулалтын зөв оновчтой хэлбэрт оруулан зөвхөн УИХ-ын дэргэд хүч хөрөнгө, оюуны нөөц төвлөрсөн, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах чадавх бүхий цомхон чадварлаг төсвийн албыг олон улсад байдаг жишгийг харгалзан байгуулж ажиллуулахад энэхүү хуулийн зорилго оршиж байгаа гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж , үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Бакей асуултдаа, “Одоогийн ажиллаж байгаа Төсвийн шинжилгээний хэсэг нэг жилийн хугацаанд юу хийж, ямар үр дүнд хүрэв. Үндэсний аудитын газар хууль тогтоох дээд байгууллагатай өдөр тутам биш юмаа гэхэд амьд холбоотой ажиллаж чадахгүй байгаа. Иймд Үндэсний аудитын газрын ажиллах зарчим үйл ажиллагааг зөв гольдролд оруулахгүйгээр дэргэд нь дахиад нэг алба байгуулах нь хэр зэрэг оновчтой вэ. Үүний оронд Үндэсний аудитын газраа зөв ажиллуулахад Төсвийн байнгын хороо илүү анхаарал хандуулах байсан юм биш үү” гэв.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хариулахдаа, “А.Бакей гишүүн уг нь энэ чиглэлээр америкт бидэнтэй хамт сургалтад явсан хүн. Америкийн парламентад энэ чиглэлийн үйл ажиллагааг хэрхэн явуулдгийг бид нүдээрээ үзэж, чихээрээ сонссон. Манай парламентад харин ийм алба байхгүй байгаа. Тийм учраас 2011 онд төсөв хэлэлцэн батлахдаа УИХ-ын нэр бүхий гишүүд ийм алба байх нь зүйтэй. Төсвийн хэлэлцүүлгийн явцад гарч байгаа алдаа дутагдлуудыг хянаж засаж шийдвэрлэдэг, тооцоо судалгаагаа Их Хурал өөрөө хийдэг, өөрөө хариуцлагаа хүлээдэг бүтэцтэй байх шаардлагатай. Мөн төсвийн хэрэгжилтийн явцад төсвийн сар, улирлын тайланг авч үздэг, ярилцдаг, зөвлөмж гаргадаг, төсвийн тодотголын асуудал дээр мөн дүгнэлт гаргадаг, ийм туслалцаа үзүүлдэг нэгж байх нь зүйтэй гэж үзээд  УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулсан юм билээ. Мөн энэ хуулиар энэ нэгж нь төсвийн байнгын хорооны дэргэд байна, Тамгын газрын бүтцэд байна гээд заачихсан. Одоо аравхан хүнтэй хэсэг ажиллаж байгаа. Гэхдээ Тамгын газрын бүтцэд байна гэхээр нэлээд төвөгтэй. Тамгын газрын дарга бол төсвийн эрх захирагч. Иймд нөгөө эрх захирагч нарынхаа төсвийг авч үзэж зөвлөмж гаргадаг, дүгнэлт гаргадаг байж болохгүй. Энэ нь төсвийн зохицуулалтаар зөрчилтэй болчихоод байгаа юм. УИХ-ын тухай хуульд байгаа өөрчлөлтүүдийг өөрчлөөд гадаад орнуудын парламентын жишгийн дагуу тусгайлсан хуулиар зохицуулаад явья гэсэн шаардлагын үүднээс бид энэ хуулийн төслийг өргөн барьсан.

Өнгөрсөн хугацаанд одоо ажиллаж байгаа Төсвийн шинжилгээний баг төсвийн тодотгол дээр зарим гарсан алдаа дутагдлуудыг илрүүлэх, мөн тодорхой зөвлөмжүүдийг байнгын хороод дээр хэлэлцэхэд сайн ажилласан. Одоо ч гэсэн 2014 оны төсвийг хэлэлцэхэд яг энэ чиглэлээр ажиллаж байгаа” гэлээ.

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор явуулсан санал хураалтыг 58,7 хувийн саналаар гишүүд дэмжлээ.  Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Мөн Төрийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар давхар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Үүний дараа Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцууллаа.

2013 оны байдлаар “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” хуулийн дагуу улсын төсвөөс нийт 36,1 тэрбум төгрөгийг хүлээн авч, 26 хадгаламж зээлийн хоршооны 7784 хохирогчтой зохих гэрээг байгуулан 35.9 тэрбум төгрөгийг олгож эргэн төлөгдөх нөхцөлөөр хохирлын мөнгийг олгоод байгаа бөгөөд  хууль, тогтоомжийн хэрэгжилт 99.5 хувьтай,  490 хохирогчийн 186.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав.

Хэлэлцүүлгийн явцад энэ хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 72,3 хувийн саналаар гишүүд дэмжлээ. Ингэснээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлж, өнөөдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    3 цаг 30 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    4 цаг 5 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    7 цаг 49 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    8 цаг 12 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    8 цаг 37 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    10 цаг 1 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    10 цаг 3 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    10 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    10 цаг 30 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    11 цаг 59 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    12 цаг 2 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    12 цаг 43 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    13 цаг 41 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    13 цаг 54 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    14 цаг 3 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    14 цаг 25 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 52 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    14 цаг 52 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    14 цаг 52 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    14 цаг 57 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК