
Монгол улсын өнгөрсөн 14 жилийн хугацаанд 2,8 тэрбум долларын зээл авчээ. Хамгийн их зээлийг Азийн хөгжлийн банкнаас авсан байдаг аж. Нийт зээлийн 77 хувийг эдийн засаг, бизнест зарцуулсан бол үлдсэн 20 гаруй хувийг нийгмийн салбарыг санхүүжүүлсэн байна. Нийгмийн салбарын хувьд орон сууц, нийгмийн халамжинд ихэнхийг зарцуулсан бол эдийн засгийн салбар дундаас зам тээвэр, эрчим хүч, санхүүгийн салбарт хамгийн их зээлийг авчээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол улс 800 сая доллар төлсөн бөгөөд одоо 2 тэрбум ам.долларын үлдэгдэл зээл байна. Үүнийг графикийн дагуу төлж байгаа аж. 2013 онд 90 сая ам.долларыг зээлийн өгөхөөр байгаа бөгөөд хамгийн их мөнгийг 2020-иод онд хамгийн төлнө. Ингээд нэмж зээл авахгүй бол 2050 онд 2,8 тэрбум долларын өр, зээл дуусна гэлээ.
Сэтгэгдэл (1)