Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чингис бондын зарцуулалт, гадаад өр, төлбөрийн талаар Ерөнхий сайд мэдээлэл хийв

2013-11-01
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Чингис бондын зарцуулалт, Монгол Улсын гадаад өр, төлбөрийн талаар Ерөнхий сайдын хийсэн мэдээллийг сонслоо.

Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд эхлээд “Чингис бонд”-ын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан юм.

“ Чингис бонд”-ын хөрөнгөөс Засгийн газрын тогтоолуудаар авто зам, инженерийн дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам , техник технологийн шинэчлэлт, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, агаарын тээвэр, орон сууцны барилга зэрэг салбаруудын 204 төсөлд 2.0 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсан ба үүнээс 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 837.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон .
BSN_0780
Харин өнөөдөр буюу 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 930 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд байна гэдгийг Ерөнхий сайд тодотгоод, санхүүжилт хийгдээд буй төсөл, хөтөлбөрүүдийг тус бүрээр нь тайлбарлан танилцуулав.

Авто замын төсөл хөтөлбөр энэ жилийн хувьд 1800 гаруй км зам дээр 570 тэрбум төгрөг зарцуулахаас 300 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан. Энэ хүрээнд 855 км хатуу хучилттай зам босч, 260 км далан хийж гүйцэтгэсэн дүнтэй байна. Гудамж төслийн хүрээнд 33 уулзварыг шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 16 уулзварыг ашиглалтад өгөөд байна. Одоо ойрын хугацаанд хоёр уулзвар ашиглалтанд орно. Ингэснээр 18 уулзварыг энэ онд багтааж өгөх бөгөөд үлдсэн 15 уулзвар шинэ оны ажил болж явах юм. Энд 33 уулзвараас гадна дээр нь зарим замууд, хурдны замуудыг хийж гүйцэтгэхэд 200 орчим сая ам.доллар зарцуулахаар шийдсэн. Үүнээс өнөөдөр 34 тэрбум төгрөг зарцуулагдаад байна. Дэд бүтцийн асуудалд нийтдээ 416 тэрбум төгрөг шаардлагатай гарсан. Иймд “Чингис бонд”-ын санхүүжилтээс 200 орчим тэрбум төгрөгийг дэд бүтцэд өгөхөөр болсон. Харин гэр хорооллын 12 байрлал дээр төлөвлөлт хийхэд зориулж 80-90 тэрбум төгрөг, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхийн тулд нийслэлд босох орон сууцны байшингууд руу явах дэд бүтцийн шугамд зориулж 120 орчим тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн байгаа. Ингэснээр нийт төлөвлөсөн 416 тэрбум төгрөгөөс энэ жил 200 тэрбум төгрөгийн ажил хийхээр тооцсон. Одоогоор инженерийн дэд бүтцийн төслүүдэд 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.

Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас ноос, ноолуур, өвлийн хүлэмж, сүү ,сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үнээний фермүүдийг дэмжих, оёдол гэсэн чиглэлүүдээр хөрөнгө оруулалт хийх асуудлыг оруулж ирсэн. Эдгээрт зориулж 274 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан энэ чиглэлийн компаниудад олгох шийдвэр гарсан. Үүнээс 44 тэрбум төгрөг эзэндээ хүрээд, тоног төхөөрөмжөө аваад явж байна.

Шинэ төмөр зам төслийн хүрээнд далангийн ажлыг гүйцээхэд зориулж монголын талаас гарах хөрөнгийг 400 сая ам.доллар байна гэж тооцоолсон. Үүнээс энэ жил 200 сая ам.долларын ажил хийгдэнэ гэж үзсэнээр 216 тэрбум төгрөгийг гаргаад байна. Далангийн ажил сайн явж байгаа. Харин төлөвлөгөөгөө нэлээд урт хийсэн учир 2014 онд хийгдэж дуусна.

Зургаа дахь төсөл бол “Таван толгой” төсөл байгаа. Энэ төсөл дээр монголын талаас 50 сая орчим ам.доллар гаргаж ажлын эхлэлийг тавья гэж үзсэн. Харин энэ төсөлд бусад сонирхогч хувийн компани аж ахуйн нэгж хөрөнгөө оруулахаар байгаа юм. Төрд хэрвээ хувь байна гэж үзвэл 34 хувьтай байхаар Засгийн газрын шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар 50 сая ам.доллараас 1,6 сая ам.долларыг ашиглаад явж байна. Энэ төсөлд илүү хувийн хөрөнгө оруулалтыг нэмж татаж босгох ёстой.

Долоо дахь төсөл бол байшин үйлдвэрлэх комбинатын төсөл. Төслийн хүрээнд тоног төхөөрөмжийн 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 7 сая ам.долларыг шилжүүлж тоног, төхөөрөмжийг үйлдвэрлэж эхэлсэн. Үйлдвэрийн барилгын засвар, дэд бүтцийн шинэчлэл хийгдэж байгаа бөгөөд нэг жилийн хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн орон сууцны барилгыг дэмжих төслийн хүрээнд 100 сая хүртэлх ам.долларыг зарцуулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдөр Буянт ухаа дахь барилгын ажлыг дэмжих зорилгоор 60 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Түүнчлэн төмөрлөгийн үйлдвэрүүдийг дэмжих хүрээнд “Бэрэн групп” ХХК , “Монлаа “ХХК, “Монголросцветмет” ХХК, “Монголиан метал майнинг холдинг” ХХК-ийн нийт 4 төслийг санхүүжүүлэхээр байгаа” гэлээ.

Түүнчлэн Ерөнхий сайд, Монгол Улсын гадаад өр, төлбөрийн талаар /1990-2013/ хийсэн мэдээлэлдээ, “Монгол Улсын Засгийн газар чөлөөтэй хөрвөх валютаар олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч улс орнуудаас 1990-2013 оны хооронд 2,8 тэрбум ам.долларын гадаад зээлийг авч ажилласан. Үүнээс 990.9 сая ам.долларыг буцаан төлөөд байгаа бөгөөд 2013 оны эхний хагас жилийн байдлаар гадаад зээлийн үлдвэгдэл нэрлэсэн үнээр 2.0 тэрбум ам.доллар буюу 2.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь 2013 оны хүлээгдэж буй ДНБ-ний 17 орчим хувьтай тэнцэж байна.
BSN_0780
Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу 2012 онд Монгол Улсын Засгийн газар 500.0 сая ам.долларын бондыг, 5 жилийн хугацаатай, 4.125 хувийн хүүтэйгээр, 1.0 тэрбум ам.долларын бондыг 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэйгээр нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг Олон Улсын санхүүгийн зах зээлд гарган арилжаалсан.

2013 оны хагас жилийн гүйцэтгэлээр хүүгийн төлбөрт 37.7 сая ам.доллар буюу 54.4 тэрбум төгрөгийг хүүгийн төлбөрт төлөөд байна. Чингис бондын хүүгийн төлбөрийг жил бүр тогтмол төлөх бөгөөд үндсэн өрийг 2018 он, 2022 онд буцаан төлөх юм” гэлээ.

Үүний дараа Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийг төлөөлж УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд танилцууллаа.

Танилцуулгад дурдагдсанаар, “Тус бүлэг эдийн засгийн өсөлтийг хурдасгах, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх нэг арга нь бонд, өрийн бичиг гаргах гэдгийг зарчмын хувьд буруу гээгүй. Гагцхүү тоон судалгаатай, аль болох богино хугацаанд үр ашиг өгөх төслүүдийг шалгаруулан зарцуулах нь санхүү, эдийн засгийн манай өнөөгийн нөхцөлд хамгийн чухал асуудал юм. Мөн энэ зээл нь хэтдээ эдийн засгийг урт хугацаандаа эрсдэлд оруулахгүй, улс орныг өрийн дарамтаас хол байлгах зарчимд тулгуурласан байх ёстой гэж үзэж байна. Харин энэ алтан зарчим “Чингис бонд”-ын хувьд алдагдсан байна. “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.доллар нь улс орны санхүү эдийн засгийн байдалд зарим шууд бус эерэг нөлөө үзүүлсэн боловч ашигтай тал нь хор хөнөөлтэй талаасаа хэд дахин бага байна гэж үзэж байна гэлээ. Түүнчлэн хугацаа тооцоогүй, бэлэн төсөлгүй зээл авснаар улс орныг асар их хүүгийн дарамтад зээл авсан цагаас эхлээд оруулж эхэллээ. 2013 оны байдлаар 1.5 тэрбум ам.доллараас өдгөө дөнгөж 930 тэрбум төгрөгийг ашигласан байна. Гэтэл энэ мөнгөнийхөө 10 гаруй хувьтай тэнцэх мөнгө буюу бараг 110 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн хүүндээ энэ жил төлөхөөр байна. Энэ бол багцаалж тооцоход 30 дунд сургууль, 50 цэцэрлэг барих мөнгө зөвхөн хүүний төлөөсөнд салхинд хийсч байна ” гэлээ.

Ийнхүү цөөнхийн бүлгээс хийсэн мэдээллийн дараа Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авснаар чуулганы  хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    3 цаг 30 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    4 цаг 5 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    7 цаг 49 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    8 цаг 12 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    8 цаг 37 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    10 цаг 1 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    10 цаг 3 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    10 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    10 цаг 30 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    11 цаг 59 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    12 цаг 2 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    12 цаг 43 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    13 цаг 41 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    13 цаг 54 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    14 цаг 3 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    14 цаг 25 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 52 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    14 цаг 52 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    14 цаг 52 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    14 цаг 57 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК