
Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хэнтий аймгийн Бурхан Халдун уулыг "Үндэсний бахархалт хайрхан" хэмээн зарлах шийдвэр гаргалаа. Өмнө нь шонхор шувууг "Үндэсний бахархалт шувуу" болгосон юм.
Ирэх даваа гарагт буюу 11-р сарын 4-ний өдөр Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаатай холбоотой ийм шийдвэр гаргасан байна.
Т.Гэрэл