
Энэ нь ашгийн бус, олон улсын гишүүнчлэлтэй, 50 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.
Энэ оны 7 дугаар сарын эхээр Германы Лайпциг хотноо болсон "Дэлхийн ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс туршлага судлаад ирсэн яамд, мэргэжлийн холбоод, Хөдөлмөрийн төв бирж, сургалтын байгууллагуудын зүгээс хамтын ажиллагааны энэ саналыг дэвшүүлжээ.
Олимпийн наадамтай дүйцэхүйц нэр хүнд, өрсөлдөөнтэй тус тэмцээнийг зохион байгуулагч Дэлхийн ур чадвар олон улсын байгууллагатай манай тал сүүлийн хоёр жил харилцаж, тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар ярилцжээ. Мэргэжилтэй ажилтны ур чадварыг үнэлж дүгнэх, шилдгүүдийг өндөр үнэлгээтэй ажлын байртай болгоход энэ байгууллагын жишгийг авч хэрэгжүүлэхээр Хөдөлмөрийн яам өнгөрөгч 9 дүгээр сард "Монгол ур чадвар 2013" тэмцээнийг мэргэжлийн дөрвөн чиглэлээр зохион байгуулсан юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.