Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр” өнөөдөр /2013.11.04 / буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна.Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон
гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнөө
болж, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном хүртлээ.







УИХ-ын дарга дараа нь Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх
ёслол болон Төрийн тулганы гал бадраах ёслолын арга хэмжээнд оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.