Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд ОУ-ын хуралд үг хэллээ

2013-11-05
0
ЖИРГЭХ

32336  “Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” олон улсын бага хурлыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг-

    Эрхэм хүндэт төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй “Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” олон улсын бага хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж, энэ өглөөний мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд байгалийн баялаг, ялангуяа уул уурхайн орд газруудын бүтээгдэхүүн олборлолт, ашиглалтад түшиглэн эрчимтэй өсч байна. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хамаарал улам гүнзгийрч, бараа бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэж, үйлдвэрлэл өргөжихийн хэрээр түүнд шаардагдах түүхий эд, тухайлбал, ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, тэдгээрийн тээвэрлэлтийн хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Манай орны хувьд байгалийн асар их баялагтай ОХУ-ын Сибирийн бүсийг БНХАУ-ын аж үйлдвэрийн бүсүүдтэй холбох эдийн засгийн харилцааны гол гүүр болох бодлогыг тууштай баримталж байна.

Үүний дагуу тээврийн дэд бүтэц, нефть, хийн хоолой, холбооны болон эрчим хүчний сүлжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тавьж байна. Монгол Улсын газар зүйн байршил, байгалийн саад бэрхшээлгүй тал нутаг болон хамгийн дөт замнал дээр нэмээд улс төрийн тогтвортой байдал нь эдгээр транзит дэд бүтцүүдийг хийх үндэс суурь нь болох юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар болон Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичгүүдэд дотоодын тээврийн нэгдсэн сүлжээг бий болгох, ойрын болон дунд хугацаанд хийх ажлуудыг тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газар 2008-2015 онд худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чиглэгдсэн “Транзит Монгол Үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна.

НҮБ-аас энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн үр дүнд Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын ивээл дор Азийн орнууд, Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулаад байна. Мөн Хуурай боомтын тухай Азийн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ сарын 7-нд Бангкок хотноо болох Азийн Тээврийн сайд нарын хурлын үеэр байгуулах гэж байна. Хэдийгээр эдгээр сүлжээ нь одоогийн дэд бүтцэд тулгуурлаж байгаа боловч ирээдүйд Ази, Европын хооронд зорчигч, ачаа тээвэрлэлтийг богино хугацаанд саадгүй хангах нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой юм. Зүүн Ази, Европыг холбосон энэхүү тээврийн сүлжээний хамгийн дөт зам нь манай улсаар дамжин өнгөрч байна.

Манай улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дамжин өнгөрөх тээвэр, холбоо болон цахилгаан дамжуулах шугам, хоолойн тээврийн асуудлаар нэгдсэн бодлого, чиглэлтэй болох, энэ бодлого нь гадаадын улс орнуудад ил тод, ойлгомжтой байхаас гадна аливаа хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж хамгаалах учиртай. Тийм учраас энэ асуудлыг судалж урт хугацаанд төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор УИХ-аас парламентад суудалтай намуудын төлөөлөл бүхий нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг томилон ажилуулж байна.

Энэ ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” Эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол Улсын тээврийн логистик: өнөөгийн байдал, цаашдын хөгжил” онол, практикийн бага хурлыг тус тус зохион байгуулсан байна. Манай орны газар зүйн байрлал болон байгалийн тогтоц уулгүй тал нутгын давуу талыг ашиглан Монгол Улсыг тив дамнасан зорчигч болон ачаа тээврийн асар их урсгал дамжин өнгөрөх сувгийн нэг чухал зангилаа хэсэг болгох боломж байгааг онцлон тэмдэглэж байна.

Мөн түүнчлэн үндэсний зам, тээвэр, логистикийн хүчирхэг сүлжээ байгуулан хөгжүүлэхийн тулд гадаад орчин, ялангуяа хоёр хөршийнхөө бодлого, нөхцөл байдалтай нягт уялдуулах шаардлагатайг Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх, борлуулахад учирч буй хүндрэл бэрхшээлүүд тодорхой харуулж байна. Бүх төрлийн тээвэр нь өөр өөрийн онцлогтой учраас тэдгээрийн онцлог давуу талуудыг харгалзан худалдаа, тээврийг хөнгөвчилсөн холимог тээвэр, логистикийн үйлчилгээг төрөөс бодлогоор дэмжин зохицуулах зүй ёсны шаардлага тавигдаж байна Бид энэ шаардлагыг хангах зорилгоор Логистикийн тухай хуулийн төслийг боловсруулж батлуулахаар ажиллаж байна.

Өнөөдөр зохион байгуулж буй энэхүү олон улсын бага хурлын зорилго нь манай улсын Засгийн газар болон бүс нутгийн орнуудын томоохон хувийн хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид мэдээлэл, туршлагаа солилцох, цаашид бүс нутгийн хэмжээнд бодлогоо хэрхэн нэгтгэх талаар санал бодлоо хуваалцахад оршиж байна. Та бүхний тээвэр, логистикийн хөгжлийн асуудлаар гаргасан санал дүгнэлт Евро-Азийн хоорондын тээврийг хөгжүүлэх нэгдсэн бодлогыг боловсруулах болон улмаар УИХ-аас шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

“Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” олон улсын бага хурал нээснийг мэдэгдэж Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    3 цаг 31 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    4 цаг 5 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    7 цаг 49 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    8 цаг 12 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    8 цаг 37 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    10 цаг 1 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    10 цаг 3 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    10 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    10 цаг 30 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    11 цаг 59 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    12 цаг 2 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    12 цаг 43 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    13 цаг 41 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    13 цаг 54 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    14 цаг 3 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    14 цаг 25 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 52 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    14 цаг 52 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    14 цаг 52 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    14 цаг 57 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК