Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсыг хуулийн засаглалтай, албан тушаалтан бус хууль засагладаг орон болгох чиглэлээр хийх ажлууд, шударга ёсны тогтолцоонд шинэтгэл хийхэд зайлшгүй баталж мөрдөх шаардлагатай хуулиуд зэрэгт анхаарлаа хандууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёсны тогтолцооны асуудлын талаар нийгмээрээ тогтсон нэг ойлголттой болох ёстой гээд шударга ёсны тухай яриаг зөвхөн хуулийн байгууллагын асуудал гээд орхих биш, түүнээс хамаагүй өргөн хүрээтэй, нийт нийгмийн асуудал юм гэдгийг онцолж байв.
Том төрөөс ухаалаг төр рүү шилжиж, тэнд хүн эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлж, өөрт байгаа боломжоо ашиглан ажиллахад хэрэгтэй нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байх ёстой. Бүх зөв үйлдэл хуулиар хамгаалагдсан нийгэм байгуулахын төлөө монголчууд зорьж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл чиглэгдэх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэлээ.