Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр аймгуудын шинэлэг ажлуудыг нэрлэлээ

2013-11-05
0
ЖИРГЭХ

JAV_4516Орон нутагт өрнүүлж буй бүтээн байгуулалтын явц, орон сууцжуулах төлөвлөгөөг ”Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр хөндлөө. Аймгууд дор бүрнээ шинийг санаачилж, бүтээлч ажиллаж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайшаагаад, тэр дундаас бусдад үлгэр жишээ болох таван аймгийн шинэлэг ажлыг онцлон сонслоо.

Ховдчууд энэ жил анхны 9 давхар, цахилгаан шаттай орон сууцаа хүлээн авлаа, 600 гаруй машины зогсоол барьж дуусгалаа, 18 мянган га талбайд ногоон байгууламж байгууллаа, он гарахаас өмнө битүү захаа нээнэ гэж аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэллээ. Энэ жил эхлүүлсэн ч он дамжин гүйцэтгэх ажлууд ч олон бий. Ирэх тавдугаар сард шинэ дулааны цахилгаан станцаа ашиглалтад оруулна, 456 айлын орон сууцаа барьж, 480 айлын хашааг жишиг хороолол болгон тохижуулж дуусгана гэлээ. Ажил бүрийн ард далайцтай, бодит үр дүн гарна. Дулааны цахилгаан станц гэхэд одоо ажиллаж буй 83 уурын зуухыг халж, Улаанбаатараас дутуугүй утаатай болсон Ховд хотын өнгө төрхийг өөрчилнө, одоо 40 мянган хүн амтай Ховд хотод 120 мянган хүн амьдрахад ч дулаанаар хангах найдвартай эх үүсвэртэй болно.

Өвөрхангай аймаг энэ жил хамгийн олон орон сууц ашиглалтад оруулсан байна. Энд шинээр 620 айлын орон сууц босчээ. Орон сууцны 1м.кв-ийн борлуулалтын үнэ ч боломжийн, 1 сая орчим төгрөг байгаа гэнэ. 2013 онд Арвайхээр сумын шинэ төвд орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан байна. Төлөвлөлтөд 3870 айлын орон сууц, сургуулийн 1, цэцэрлэгийн барилга 4, түүнчлэн төрийн захиргааны байр, багийн төв, өрхийн эмнэлэг, кино театр, судалгаа шинжилгээ болон худалдаа, үйлчилгээний төвүүд багтаахаар тусгасан гэж Засаг дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Төв аймгийнхан оны эхэнд ээрмэл утасны үйлдвэр нээж, үүндээ түшиглэн цаашид даавууны үйлдвэрлэл хөгжүүлэхээр зорьж байна. Одоо энд сурагчдын дүрэмт хувцасны оёдлын 2 үйлдвэр ажиллаж байгаа аж. Энэ онд ашиглалтад орсон Салхин парк, удахгүй босох “Их Майдар” цогцолбор, Хөшигийн хөндийн онгоцны буудал зэрэг бүтээн байгуулалтын цэг дээр байгаа энэ аймагт ирэх жилүүдэд 1000 айлын орон сууц барихаар төсөл төлөвлөлтөө гаргаж, эхний ээлжийн 128 айлын орон сууцны барилгын суурийн ажлыг эхлүүлжээ. Хот төлөвлөлтдөө Баруун-Уртын туршлагыг хэрэгжүүлж, одоогоор 94 өрхийн хашааг шинээр барьж байна. Сүүлийн 30-аад жилд засвар хийгдээгүй байсан орон сууцны 14 байрны гадна фасадыг бүрэн засварласан, “Зуунмод” кино театраа удахгүй нээнэ гэж аймгийн Засаг дарга Д.Баярбат танилцууллаа.

Баянхонгор аймагт энэ онд 520 айлын орон сууц, 43 айлын хаус шинээр ашиглалтад оржээ. Хөдөөгийн сумдын төсвийн байгууллагууд тус тусдаа галлагаатай, зардал ихтэй байгааг халахаар Шинэчлэлийн Засгийн газар улсын хэмжээнд 3 сумыг жишиг болгон шинээр барьж байгаагийн 2 нь тус аймгийнх. Сумын төвийг нэгдсэн инженерийн байгууламжтай болгож, орчин үеийн технологиудаар тохижуулж буй “Шинэ сумын төв”-үүдийг энэ ондоо багтаан хүлээн авахаар зорьж байгааг Засаг дарга Д.Жаргалсайхан танилцуулсан юм.

Харин Сүхбаатарчууд хот төлөвлөлтийн ажлаараа улсдаа жишиг болж байна. Иргэдийн амьжиргааны түвшинд тохируулан олон төрөл, хэлбэрийн орон сууц барьж,JAV_6243 хашааны газрыг ч инженерийн байгууламжтай холбосон нь эдний гол ажил юм. Бага орлоготой иргэддээ зориулан хашааны жишиг хороолол барьж, үүнийгээ дэд бүтэцтэй холбосон бол дунд орлоготой иргэддээ 180 айлын нийтийн орон сууц барьж, харин чинээлэг өрхүүдэд 200 орчим хаус босгож ашиглалтад оруулжээ. орчин үеийн иж бүрэн шийдэлтэй орон байртай болоход нь санхүүгийн талаас нь ч дэмжлэг үзүүлж, уян хатан нөхцөлтэй зохицуулалтууд хийсэн гэж Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргал онцоллоо.

Бүтээн байгуулалтын энэ мэт шинэлэг ажлуудаас гадна дээрх аймгууд төрийн үйлчилгээндээ ч олон шинэчлэл эхлүүлж, иргэдийн ахуй амьдралд тустай оновчтой зохион байгуулалт хийж байна. Ховд аймагт тонн нүүрсний үнийг 120 мянгаас 80 мянган төгрөгт хүргэж бууруулсан бол Увсад шатахууны, Төв аймагт түлээний үнийг хямдруулжээ. Иргэдийнхээ үгийг сонсох, санал хүсэлтийг нь ажилдаа тусгах чиглэлээр аймгууд олон ажил эхлүүлсэн байна. Ховдчууд төсвийн зарцуулалтаа ил тод болгосон бол Төв аймгийнхан 70271111 дуудлагын утас, Иргэний танхим тогтмол ажиллуулж байна. Баянхонгор аймгийн удирдлагууд “Өрхтэй харилцах дэвтэр” нээж, төрийн албан хаагчид тодорхой тооны өрх хариуцан байнгын эргэх холбоотой ажиллаж байгаа аж.

“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр ажлаа танилцуулсан Ховд, Өвөрхангай, Төв, Баянхонгор, Сүхбаатараас гадна бүх аймаг бүтээн байгуулалтад ахиц гаргасныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг дахин дурьдаад ирэх жилүүдэд барих орон сууц, барилгын төлөвлөлтөө энэ ондоо багтаан нарийвчлан гаргаж дуусгахыг хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн удирдлагуудад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    3 цаг 32 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    4 цаг 6 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    7 цаг 50 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    8 цаг 13 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    8 цаг 38 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    10 цаг 2 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    10 цаг 4 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    10 цаг 26 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    10 цаг 31 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    12 цаг 0 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    12 цаг 3 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    12 цаг 44 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    13 цаг 42 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    13 цаг 55 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    14 цаг 4 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    14 цаг 26 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 53 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    14 цаг 53 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    14 цаг 53 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    14 цаг 58 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК