
Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийн тэргүүлэх чиглэл өөр ямар салбарт чиглэгдэж, хэрхэн өргөжүүлэх гэж байгаа болон Чингис бондын хөрөнгөөр ямар бүтээн байгуулалт өрнүүлж байгаа талаар тодруулж байлаа. Бизнес эрхлэх болон гадаадын хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн дэмжиж байгаа талаар тэд асуулаа. Өнгөрсөн сард БНХАУ-д хийсэн Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар тодруулж дэлгэрэнгүй хариулт авлаа. Энэхүү тайлан ирэх оны нэгдүгээр улиралд хэвлэгдэн гарах ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.