"Чингис" бондоос аймаг бүрт 6 тэрбумыг хишиг болгон өгнө хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ам гарлаа. Түүний хэлснээр энэ мөнгөөр иргэдийг орон сууцжуудах гэнэ. Үүнийг эдийн засагчид шүүмжилж байна. Учир нь бонд нь өрийн нэг хэлбэр ба тухайн өрийг төлөх хэмжээний үйл ажиллагаа
явуулахгүй бол үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлээгүй
тохиолдолд манай улс өрийн дарамтад орох, улмаар дараагийн санхүүгийн
хямрал үүсгэх гол шалтгаан болж болзошгүй юм. Чингис бондын хүүний
төлбөрт бид жилд 75.0 сая ам.доллар буюу 108.0 тэрбум төгрөг, өдөрт
208.3 мянган ам.доллар буюу 300.0 сая төгрөг төлнө. Тиймээс санхүүжүүлэх төсөлд тавих гол шалгуур нь хүүний төлбөрийг бүрэн нөхөөд ашигтай байх шаардлагатай болж байгаа юм. Гэтэл бүх аймагт ийн бонд тараах нь зүй зохисгүй юм гэж тэд үзэж байгаа аж.24tsag.mn



















































Сэтгэгдэл (4)