Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн урилгаар Бүгд найрамдах Унгар улсын Батлан хамгаалахын сайд, доктор Чаба Хенде гэргий Моника Сайлай болон албаны хүмүүсийн хамтаар манай улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэлнэ. Гурван өдөр үргэжлэх энэ айлчлалын хүрээнд Монгол улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, БНУУ-ын Батлан хамгаалахын сайд Чаба Хенде нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол улс, БНУУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна. Мөн зочид Бүх цэргийн их хар сүлдний өргөөгөөр зочилж, хүндэтгэл үзүүлж, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцахаар төлөвлөжээ.




















































