
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум маргааш 09.00-18.00 цагийн хооронд СТӨ-нд болно. Тус форумын зорилго бол хөгжил, дэвшилд саад болж байгаа сөрөг зүйлүүдийг ил тод болгож, төр иргэний нийгмийн хамтын хүчин чармайлтаар хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд оршиж байгаа аж.
Тэрээр энэ талаар "Шинэчлэлийн Засгийн газраас ард иргэдийнхээ дуу хоолойг аль болох өргөн хүрээнд сонсож, асуудлыг шуурхай шийдвэрлэж байх, төр, засгийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, болгох чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаагийн дотор манай форум ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохоос гадна асуудлыг шийдвэрлэхэд тэдний оролцоог хангаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болдог" гэлээ.
Форумд Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, УИХ-н Байнгын хорооны дарга, гишүүд, НҮБ, Дэлхийн банкны Суурин төлөөлөгчид болон нийслэл, орон нутгийн төрийн захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 1000 гаруй хүн оролцох аж.