
Тус хэлэлцүүлгээр УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан ирэх онд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх санал олонхийн дэмжлэг хүлээсэн байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2014 оны төсөлд цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад байсан юм. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төгрөгийн ханш унасан үед цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх нь иргэдийн амьжиргаанд бодит нөлөө үзүүлж чадахгүй, тиймээс 30 хувиар өсгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа нь ийнхүү байнгын хорооноос дэмжлэгдлээ. Хэрэв дээрх санал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг хүлээвэл ирэх онд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх боломжтой болох аж.
Сэтгэгдэл (1)