
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр хийсэн “30 минут” уулзалтаараа Зам тээврийн сайд А.Гансүхэд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэв. Учир нь өчигдөр Зам тээврийн сайд А.Гансүх Төсвийн байнгын хорооны хуралдаанд яамныхаа төсвийг тусад нь батлуулах талаар ярьж, маргаан өрнүүлсэн. Үүнд нь Ерөнхий сайд дургүйцэж түүнд хариуцлага хүлээлгэхээр болсон нь энэ аж. Ерөнхий сайд энэ талаар ярихдаа “Засгийн газар төсвөө төлөвлөж батлуулдаг болохоос нэг яам тусдаа төсөв батлуулна гэж байхгүй. А.Гансүх сайдад хуулийнх нь дагуу хариуцлага тооц гэдэг үүрэг өгсөн байгаа. Сайдад хуулиараа ямар хариуцлага хүлээлгэдэг, тэр журмаараа явна” гэсэн юм.
Т.Энхэлээ