
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 21-р хурал өнөөдөр Төрийн ордонд болно. Хурлаар "Цэвэр агаарын сан"-гийн ажлын тайлан, "Aгаар бохирдуулагч эх үүсвэр ашиглаж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагад торгуулын болон бусад хариуцлага тооцох тухай" журам, боловсруулсан түлшний нийлүүлэлт, Дэлхийн банкны зээлээр хэрэгжиж байгаа "Улаанбаатар-Цэвэр агаар" төслийн талаар хэлэлцэнэ.
Үндэсний хорооны хурал 10,00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уулзалтын танхимд болно.