
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюу толгой" компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг уулзалтад урьсан билээ. Тэрбээр Д.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нартай нүүр тулан уулзаж, энэ төслийн цаашдын үр ашиг, Монголын талд ашигтай байлгахын тулд санал бодлоо хуваалцахыг урьсан юм. Мөн уулзалт ажил хэргийн хүрээнд, мэдээлэл солилцож, илэн далангүй, нээлттэй байх болно гэдгийг дурджээ.
Энэхүү уулзалт өнөөдөр 13.00 цагт Төрийн ордонд болно. Гэхдээ Оюутолгойн Монголын талын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирэх эсэх нь тодорхойгүй байна.