
Увс аймгаас УИХ-д сууж байгаа Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэр гаргасан. Тиймээс эргүүлэн татах нь зүйтэй гэж АН-ын зүгээс үзэж байгаа билээ. Тиймээс Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь энэ асуудлаар СЕХ-нд хандаж, өргөдлөө өгч байна.
Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан байхад СЕХ хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж АН-ын зүгээс удаа дараа мэдэгдээд байгаа юм.