
Удтал чимээгүй байсан НАМЗХ өнөөдөр хуралдахааар болжээ. Одоогоор ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа ч удирдлага болон бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг ярихаар болсон гэж эх сурвалж мэдээллээ. Учир нь НАМЗХ сүүлийн үед залуучуудад, нийгэмд чиглэсэн ажил хийхгүй, тун идэвхгүй байгаа юм. Мөн дарга Л.Оюун-Эрдэнэ ч гадагшаа сургуульд яваад сураггүй болсон. Тиймээс НАМЗХ-ны одоогийн бүрэлдэхүүнийг бүтнээр нь солих ёстой гэсэн санал гараад байгаа аж.