
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ҮЗХ-ны гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгсөнийг бид мэдээлж басан. Тэрбээр өргөдөлдөө “Ардчилсан намын Үндсэн дүрмийн үйлчилгээ зогсоод
бараг гурван жил өнгөрлөө. Намын бүтцийн байгууллагууд эрх зүйн
чадамжгүй боллоо. “Ард олноосоо мандат авсан” гишүүд намын бодлогыг
тодорхойлдог байх үзэл баримтлалыг намын дүрэмд суулгах санаалчилга ор
сураггүй боллоо. Нөхцөл байдал ийм байхад ҮЗХ-ны гишүүнээс
чөлөөлөгдөхийг хүсэж байна” гэж бичжээ. Тэрбээр харьяалалынхаа дагуу
Ховд аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэвээнравданд хандаж өргөдөл
гаргасан юм. Тэгвэл түүний өргөдлийг хүлээн аваагүй бөгөөд түүнийг АН-ын нүүр царай болсон, УИХ-д намаа төлөөлөн ажиллаж байгаа хүний хувьд таны өргөдлийг бид хүлээж авах боломжгүй, харин ч Ховд аймгийн АН-ыг төлөөлүүлэн ҮЗХ-нд байлгахыг бид хүсч байна хэмээн Ховд аймгийн АН албан ёсны хариу өгчээ.
Сэтгэгдэл (4)