Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ганхуяг: Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллана

2013-11-08
0
ЖИРГЭХ

dsc_08241Уул уурхайн сайд Д.Ганхуягын “МЕТАЛС МОНГОЛИА 2013” Олон улсын чуулга уулзалтыг нээж хэлсэн үг.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчдөө,

Монгол Улсын хөгжил дэвшлийн зүтгүүр болох уул уурхай, хүнд үйлдвэр, металлургийн салбарын хөгжлийн талаар хэлэлцэх олон улсын чуулга уулзалтад оролцогч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, зочид, төлөөлөгч Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ судалгаанд үндэслэн "ХАА, уул уурхай ба эрчим хүч, тээвэр ложистик ба үйлчилгээний салбар" хэмээн тодорхойлсон. Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүнийн 20 гаруй хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувь, хөрөнгө оруулалтын 85 хувийг тус тус эзэлж, төсвийн орлогын 25 орчим хувь, түүнчлэн экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлж байна. Энэ салбарт нийт 400 орчим уурхайд 50 мянга гаруй хүн ажиллаж байна.

Шинэчлэлийн Засгийн газар ил тод, хариуцлагатай, харилцан ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөө багатай уул уурхайг экспортын чиг хандлагатайгаар хөгжүүлэх бодлогыг баримталж байна. Энэ хүрээнд, уул уурхайн салбарын бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах зорилго бүхий хуулийн төслүүд болон Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын төслийг боловсруулж Улсын Их хурлын хэлэлцүүлэгт оруулаад байна.

Эдгээр төслийг боловсруулахдаа мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллага, салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн төлөөллийг оролцуулан "Бүгдээрээ хэлэлцвэл буруугуй, бүлээн усаар угаавал хиргүй" гэсэн зарчмыг баримтлан ажилласан болно.Цаашид энэ зарчмыг үргэлжлүүлэн баримтлахын тулд Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын төсөлд "Салбарын хууль эрх зүйн орчны аливаа өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа уг харилцаанд оролцогч бүх талууд судалгаанд үндэслэн хэлэлцдэг харилцан хүндэтгэлтэй хандаж нэгдсэн саналд хүрдэг байх" зарчмыг тусгасан болно.

Эрхэмсэг хатагтай ноёдоо,

Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшинг дээшлүүлэхэд уул уурхайн салбар тэр дундаа хар болон өнгөт төмөрлөгийн салбар чухал үүрэгтэй байдаг. Тиймээс Уул уурхайн яамнаас Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд Мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл, салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн өргөн оролцоотойгоор “Монгол төмөр", “Монгол зэс”, “Алт”, “Жонш”, “Геологийн судалгаа”, “Нүүрс” "Холимог металл" зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сэтгэл гарган, санаачлагатай оролцохыг Та бүхэнд уриалж байна.

Уул уурхайн яам, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоотой төмрийн хүдрийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспорт борлуулалтын “Нэг цонх”-ны бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “Монголын төмөрлөг үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг” байгуулаад байна. Цаашид "Монгол төмөр" хөтөлбөрийн хүрээнд дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар экспортлох хүчин чадал бүхий гангийн үйлдвэр байгуулах зорилготой ажиллаж байна. Ингэснээр төмрийн хүдрээ экспортлоод эргүүлээд төмөр хийц импортолдог өнөөгийн байдал үндсээрээ өөрчлөгдөх болно. Мөн зэс хайлуулах үйлдвэр барих ажлыг хурдавчлах зорилго бүхий яамд дундын ажлын хэсэг ажиллаж байна.

Мөн 2016 онд, дунд хугацаанд экспортын орлогыг дахин нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэх, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн дунд, урт хугацааны "хөгжлийн стратеги"-ийг боловсруулж байна. Энэ үед “Металс Монголиа 2013” олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон, сайшаалтай үйл хэрэг юм.

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах дунд хугацаанд экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх "Хөгжлийн стратегийн" нэг хэсэг нь Эрдэс баялгийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх замаар боловсруулалтын түвшинг олон улсын түвшинд хүргэх зорилт байх болно. Зах зээл дээр эцсийн болон тодорхой түвшинд боловсруулалт хийгдсэн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл бага байдаг.

Мөн шинэчлэлийн Засгийн газар тээвэр, ложистикийн зардлыг бууруулах ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх болно. Саяхан Монгол Улсын Их хурал бизнес, хөрөнгө оруулалтын орчинг хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилго бүхий "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийг батлан гаргалаа. Энэ хуульд хөрөнгө оруулагчид ихээхэн талархаж, сүүлийн саруудад Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх гэсэн санал, санаачлага идэвхтэй өрнөж байгааг цохон тэмдэглэмээр байна.

Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулагчдад нээлттэй байж, харилцан ашигтай хамтран ажиллаж байна. Мөн эдийн засаг дэх төрийн оролцооноос, төрийн оновчтой зохицуулалт, улмаар төр-хувийн хэвшлийн түншлэл уруу шилжих бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Манай ард түмний дунд "Сэтгэлд гал байвал, тулганд элч байдаг" гэсэн мэргэн үг байдаг. Бид хамтдаа нийгэм, түүнчлэн уул уурхайн салбарт тулгамдсан асуудлуудыг аль болох богино хугацаанд шийдэх, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн ажлуудыг дэс дараатай хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажилласаар байна.

Энэхүү чуулга уулзалтаас Монгол Улсын ирээдүйн хөгжлийн стратегийн талаар олон хувилбар бүхий үнэ, цэнэтэй санал дүгнэлтүүд гарна гэдэгт найдаж байна.

Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    3 цаг 8 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    3 цаг 43 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    7 цаг 27 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    7 цаг 50 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    8 цаг 15 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    9 цаг 39 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    9 цаг 41 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    10 цаг 3 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    10 цаг 8 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    11 цаг 37 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    11 цаг 40 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    12 цаг 21 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    13 цаг 19 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    13 цаг 32 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    13 цаг 41 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    14 цаг 3 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 30 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    14 цаг 30 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    14 цаг 30 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    14 цаг 35 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК