МАН-ынхан хэлтэс, газрын дарга нараа өөрчлөх нь зүйтэй гэж үзэж, өчигдрийн Удирдах зөвлөлийн хурлаараа хэлтсийн дарга нарыг шинээр томилжээ. Одоогоор ямар албан тушаалд хэнийг томилсон нь тодорхойгүй байгаа юм. Хуралдаанаар мөн намын дотоод бүтэц болон 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэрх Увс аймгийн сонгуулийн тойргийн маргааны талаар хэлэлцсэн талаар эх сурвалж хэлэв. 

















































