
Монгол Улсын шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба тэргүүтэй хүмүүсийг албан тушаалаас нь буулгахаар яригдаж эхэлсэн талаарх ШУМ тархаж эхэллээ. Учир нь тэднийг намын дүрмийг зөрчиж, гишүүд болон мянгатын дарга нартай ялгавартай харьцаж байна гэж үзэж байгаа юм байна. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын мянгатын дарга нар болон гишүүдийн хооронд үл ойлголцох явдал хүрээгээ тэлж эхэлжээ.
Ер нь сүүлийн үед засгийн газрын зарим гишүүнд хүртэл хариуцлага
тооцож албан тушаалаас нь буулгана. МАН, АН хамтарсан Засгийн газар
байгуулна гэх мэт мэдээлэл тархах болсон. Тэгэхээр МАХН-аас ганц хоёрхон хүн албан тушаалаасаа буугаад зогсохгүй намын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал ч хусагдах хүмүүсийн тоонд багтаад байгаа аж.
Сэтгэгдэл (3)