
МАН хуралдаж зургаан газартай байхаар болсоныг бид мэдээлсэн. Энэхүү зургаан газар нь дотроо хэд хэдэн хэлтэстэй байх гэнэ. Мөн энэ газруудын дарга нарыг ч хурлаараа томилжээ. Зургаан дарга нарын гурав нь шинэ хүн, гурав нь хуучин хүмүүс аж. Өөрөөр хэлбэл, Ш.Раднаасэд, Дэмбэрэл, Тамир гэсэн гурван дарга нарыг улираасан байна. Харин Өвөрхангай аймагт өрсөлдөөд унасан С.Чинзориг, Ерөнхий сайд агсан П.Жасрайн ач охин Ариунзаяа, Улаанбаатар хотын захиргаанд ажиллаж байсан Даваасүрэн гэсэн гурван хүнийг шинээр томилжээ. Эдгээр дарга нарыг 12.00 цагаас албан ёсоор танилцуулах бөгөөд тэд өнөөдрөөс ажлаа хүлээж авах юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)