
Бага чуулганаар 2013 онд МАХН-аас төлөвлөж явуулсан арга хэмжээнийхээ хэрэгжилтыг авч хэлэлцэх юм байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон үйл ажиллагааныхаа алдаа оноо амжилт үр дүнг авч хэлэлцэх аж.
Харин Их чуулганаар Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, МАХН-аас УИХ-д нэр дэвшихдээ тавьсан мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтыг авч хэлэлцэж дүгнэх гэнэ.
Үүнээс гадна өмнөх Бага чуулганаар өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилтыг авч хэлэлцэх юм байна. Их, Бага чуулганыг угтаж нийслэл, дүүргүүдийн намын хуралдаанууд өнгөрсөн амралтын өдрөөр зохион байгуулагджээ.
Т.Энхэлээ