МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас зарим зүйлийг тодрууллаа. - Танай намын дарга Н.Энхбаярын биеийн байдал ямар байгаа вэ?
- Н.Энхбаяр даргын биеийг хүмүүс өдөр бүр асууж, сураглаж байгаа. Одоогийн байдлаар түүний биеийн байдал нь дээрдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд хоёр төрлийн жижиг, мэс засал хийлгэсэн. Удахгүй дахин хоёр төрлийн хагалгаанд орно. Гэхдээ одоо хийлгэх хагалгаа нь яг хэзээ хийгдэх нь тодорхой болоогүй байгаа.
- Түүнийг Солонгост эмчилгээ хийлээгүй гэж зарим хэвлэлээр бичиж байгаа. Бүр нэг хэвлэлд загварын шоу үзээд явж байна гэж бичсэн байсан. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?
- Тэнд эмчилгээ хийлгэх шаардлагатай болоод явсан. Тэгэхээр мэдээж Солонгост эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Загварын шоу үзээд явж байна гэдэг нь хэвлэлийнхэний гаргасан таагүй мэдээлэл байх.
- Монголд хэзээ ирэх вэ?
- Яг хэдийд ирнэ гэсэн тодорхой мэдээлэл алга. Биеийн байдал нь дээрдвэл мэдээж Монголдоо ирнэ. Биеийн байдлаас нь шалтгаалах байх. Бид бол намынхаа үйл ажиллагааг өдөр бүр зохион байгуулаад явж байна.
Т.Энхэлээ



















































Сэтгэгдэл (5)