
Н.Алтанхуягийн Засгийн газар ямар ч тооцоолол хийлгүй яаран сандран бонд гаргаж ард түмнийг өрөнд оруулж байгаа хэмээн шүүмжлэх талууд их байна. Тэгвэл МАН-ынхан ч ирэх жилийн бонд гаргах асуудлыг эрс эсэргүүцэж байгаагаа хэллээ. Тэд цаашид ч бондын асуудлыг эсэргүүцсээр ч байхаа мэдэгдсэн юм. Ямартаа ч бонд гэдэг зээл биш өрийн томоохон хэлбэр гэдгийг мэргэжилтнүүд хэлээд байгаа. Тэгэхээр өрийн бичгээ бонд гэсэн гадаад нэрээр халхалж ард түмнээ хуурч байгаа энэ үйлдлээс болж манай улс хэдэн жилийн дараа гэхэд хэчнээн ч тэрбумаар тооцогдох төгрөгний өрөнд орсон байхыг үгүйсгэхгүй юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)