
МАН-ынхан долоо хоног бүрийн мягмар гаригийн 15.00 цагт Тусгаар тогтнолын ордонд иргэд сонгогчидтойгоо нээлттэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон билээ. Уг өдрийг МАН нээлттэй өдрөөр зарлаж байгаа юм. Тэгвэл эхний уулзалт өнөөдөр 15:00 цагт болно. Уулзалт, хэлэлцүүлэгт Намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, УЗ-ийн гишүүд оролцох юм байна.
Т.Энхэлээ