
УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн "Үндэсний тэтгэлгийг суралцагчийн суралцаж буй сургууль аттестатчлагдсан, төгсөгчдийн 50-аас доошгүй хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх, суралцагчдын сурлагын амжилт зэргийг харгалзан 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн олгох” гэсэн хуулийн төслийг өөрчиллөө.
Тодруулбал, 50-аас доошгүй хувь нь ажлын байраар хангагдсан байх гэдэг заалтыг хасч, тухайн сургуулийн сүүлийн төгсөгчид нь тодорхой хувиар ажлын байраар хангагдсан бол үндэсний тэтгэлгийг олгоно гэж өөрчиллөө.
Т.Энхэлээ