
Эрдэс баялгийн салбар дахь төрийн оролцоог бүртгэл, зөвшөөрөл, хяналтын түвшинд чадавхжуулж, ашигт малтмал эрэх, хайх олборлох үйл ажиллагаанд түүний оролцоог хязгаарлах, үндэсний аюулгүй байдал, байгаль, экэлогийн тэнцвэртэй байдал, хойч үеийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигт малтмалын зарим төрөл, ордыг нөөцлөн хадгалах гэсэн заалтууд нэмэх санал олонхын дэмжлэг авсан. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтад тусгахаар ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёолол тус бүрийг гишүүд нухацтай хэлэлцсэн бөгөөд зарчмын зөрүүтэй 69, найруулгын шинжтэй саналын 11 томьёоллоор санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.