
Сонгуулийн саналын хуудас тоолох автомашиныг СЕХ хэрэглээнд нэвтрүүлж, сонгуулийн тухай хуулиудад тусгаж оруулсан билээ. Тэгвэл Төрийн албанд орох шалгалтыг хүний оролцоогүй авдаг машин, системийг Монголд нэвтрүүлж эхэллээ. Тодруулбал төрийн албанд орох шалгалтын хуудсыг дүгнэдэг, тэр дор нь дүнг нь зарладаг компьютерийн системтэй болжээ. УИХ-ын дарга З.Энхболд "Онлайн шалгалтыг авахад Төрийн албаны зөвлөлийн веб сайттай автоматаар холбох бөгөөд хэн нэгэн хүн мэдээлэл оруулахгүй, хэдэн хүн өрсөлдөж байгаа нь өмнө нь харагдана" хэмээн танилцууллаа.
Энэ систем, санал тоолох машиныг хэрэглэснээр шалгалтын дүн гарах хугацаа богино болж, шалгалт "хуудуутай болдог" гэсэн иргэдийн эргэлзээг тайлах зорилготой юм байна.