
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргаад байгаа. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн байр сууриа илэрхийлж, шаардлагатай бол би ч гэсэн гишүүнээсээ татгалзаж, хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж хэвлэлд ярилцлага өгсөн билээ. Тус ярилцлагыг уншсан хүмүүс түүнийг удахгүй гишүүнийхээ ажлыг өгөх нь хэмээн ярьж, бичиж байсан. Тэгвэл дээрх ярианд Ж.Батзандан гишүүн тайлбар хийлээ. Тэрбээр “Зарим хvний ярьж байгаа шиг миний бие УИХ-аас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй. Ж.Батзанданд ухрах араа байхгvй, зөвхен урагшлах араа бий” гэж хэлэв.
Сэтгэгдэл (1)