УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа төслүүдтэй холбогдуулан гишүүдээс ямар нэг санал гарсангүй.

Дараа нь Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы энэ сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс ямар нэг санал гараагүй тул төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.