Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.1. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/:
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОР танилцуулна.
2. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.
3. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/:
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна.
4. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна;
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
15.00 цагаас:
1. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн ... танилцуулна.
2. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн ... танилцуулна.
3. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/;
4. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/.
















































