Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга З.Энхболд: 70000-аа шалгуургүй авах гэсэн оюутнууд УИХ гишүүд рүү SMS бичиж мөнгөө үрэхээ болиоч!

2013-11-13
0
ЖИРГЭХ
Оюутны 70.000 УИХ-ын гишүүдийн толгойг “өвтгөж” байна. Ялангуяа АН-ынханы өмнө том сорилтыг бий болголоо. Өнгөрсөн жил АН-ынхан бүх л оюутанд 70.000 төгрөгийг ардчилсан зарчмын дагуу ялгахгүй, ижил тэгш олгох ёстой гэсэн гоё ганган тайлбаруудыг урсгаж байсан.
    энхболдОюутны 70.000 УИХ-ын гишүүдийн толгойг “өвтгөж” байна. Ялангуяа АН-ынханы өмнө том сорилтыг бий болголоо. Өнгөрсөн жил АН-ынхан бүх л оюутанд 70.000 төгрөгийг ардчилсан зарчмын дагуу ялгахгүй, ижил тэгш олгох ёстой гэсэн гоё ганган тайлбаруудыг урсгаж байсан. Тэр ч бүү хэл “оюутнуудад өгөх хэрэггүй” гэсэн Ардын намын зарим гишүүдийг “оюутнуудын болоод нийгмийн дайсан” болгон цоллож байсан.

    Гэтэл энэ жил АН-ынхан оюутны 70.000 төгрөгнөөс татгалзаж эхэлсэн нь том асуудлыг үүсгэлээ. Өнгөрсөн жил “өгөх шаардлагагүй” гэж байсан МАН-ынхан өгөх ёстой гэсэн байр суурин дээр очив. Түүгээр ч барахгүй АН-ыг амлалтаа биелүүлэхийг шаардсаар байна. Ингэж хоёр намын байр суурь 180 градус эргэж маргалдаж байх зуур оютануудын бухимдал гал дээр тос нэмэв.

    Бухимдсан оюутнууд УИХ дахь АН-ын гишүүд рүү амлаж байсан 70.000 төгрөгөө өгөхийг сануулж, “сонгууль нэгээр дуусахгүй”, “эргэж уулзах өдөрүүд ирнэ”, “оюутнууд сонгуулийн шоу биш”, “эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа байдаг биз дээ”, “юу гэж амласнаа юу ярьж байгаагаа бодож суугаа биз дээ”, “таньд санал хэрэгтэй бол бидэнд 70.000 хэрэгтэй”, “70.000 дээр татгалзаж байгаа бол тойрогтоо ирээд хэрэггүй шүү”, “70.000 төгрөг бодит зүйлээс үлгэр болон замхарч байна уу”, “70.000 архи биш амьдралыг тэтгэдэг”, “авлигалын мөнгөө багасгаж ард түмний хүүхдэд өгөх 70.000 төгрөг болгооч” гэх мэт уран үгстэй мессежийг өдөр шөнөнгүй илгээх болсон талаар Төрийн ордон дахь эх сурвалж мэдээллээ. Бас МАН-ын гишүүдийн байр суурьт талархаж байгаагаа ч илгээхээ мартаагүй аж.
   Арга ядсан АН-ын гишүүд намын удирдлага, бүлгийн дарга, УИХ-ын даргад оюутнуудын дарамт шахалт үзүүлсэн маягийн мессежэнд дарагдах болсноо учирлаж эхэлжээ. Тэр ч бүү хэл оюутнуудыг хэн ингэж турхираад байгааг олох ёстой гэсэн байр суурьт нэгдсэн байна. Зарим гишүүд МОХ-ныхон байж мэднэ гэж ярилцжээ. Ямар ч байсан УИХ-ын гишүүдийг дарамталсан ийм ажиллагааг зохион байгуулсан этгээдийг олохоор болжээ. 

    Сонгогч оюутнуудынхаа дарамттай мессежэнд дарагдсан гишүүдийнхээ зовлонг хуваалцсан УИХ-ын дарга З.Энхболд оюутнууд гишүүд рүү өдөр шөнөгүй мессеж бичээд мөнгөтэй байна. Ядаж мессежийнхээ мөнгийг хэмнэсэй гэсэн байр суурийг баримталж байгаа аж. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд “70000-аа шалгуургүй авах гэсэн оюутнууд УИХ гишүүд рүү SMS бичиж мөнгөө үрэхээ болиоч, үнэгүй twitter facebook ашиглаач” хэмээн өчигдөрөөс зандарч эхлэв.

    Сонирхолтой нь УИХ-ын даргын энэхүү тайлбарыг уншсан оюутнууд бидний мессеж АН-ын гишүүдийг сандаргаж байна. Тиймээс эрчимтэй явуулж байж 70.000 төгрөгөө олж авья хэмээн ярилцсан сураг гарав. Тэгэхээр оюутнуудын 70.000 төгрөгийн төлөөх мессеж тасрахгүй бололтой.

    Мөн УИХ-ын гишүүн М.Зоригт “70.000 нэхсэн оюутнууд sms их бичиж байна. 70.000 байтугай аваад, цаашдаа сайн сайхан явья гэвэл сайн сур” хэмээн сургамжилсан бол сайд Х.Тэмүүжин “Үнэхээр сурах сонирхол, суралцах арга барил, судалгаа хийх бүтээлч сэтгэлтэй бол бусадтайгай өрсөлдөөд, сайн суралцаад 70-аас илүүг ав л даа” гэж оюутнуудад сануулга өгөв.

    Энэ мэтээр 70.000 дарамтад орсон гишүүд хүндхэн нөхцөлд төсөвөө батлах гэж хуралдсаар байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (202.131.225.254)
    70,000 өгнө бид өгүүлж чадна эд муусайнууд өгч чадахгүй гээд байна АН соновол өгнө ерөнхийлэгчийг сонговол 96 болгоно гээд бүр оюутаны картан дээр Элбэгдорж гуай зургаа захиа болгон явуулсан байсан шүү дээ Оюутануудын түмэн зөв
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.235.154.36)
    сургуульд оюутанд тодорхой шалгуур тавих нь зөвөө үүгээр Сургууль нэртэй сургууль биш юмнуудыг датан буулгах хэрэгтэй
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.35.239)
    тэнэг тарвага оюутнууд сайхан хошгироод яаж их саналаа өгсөн бол? одоо яая гэхэв.
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • oyutan (103.23.51.7)
    golch dungiin shalguuraa tawiad 70000 oghiig bol demjij bn ene 70000 bidnii amidrad ih nemer bolno sh de
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • tuul (86.26.249.205)
    Шалгуургүй бйатугай шалгууртай тэтгэлэг хоморголон өгөх угаасаа тун буруу шийдвэр. Үнэхээр сурахаар сурлага сайтай боломжгүй оюутнуудад өгөх ёстой болохоос социализм биш дээ бүгдэд нь тэтгэлэг өгөх хууль гаргасан нь Элбэгоржийн сонгуулийн том алдаа. 2 нам хоёулаа ингэж буруу шийдвэр улс төрийн үүднээс гаргах нь үнэхээрийн утгагүй. Түүнээс болж эзийн засагт хүнд ачаа бий болж байна. Оюутнууд дандаа ихэнхи нь авсан мөнгөө архи ууж, автобусанд бас хямдралтай заларна. Хэтэрч байна. Зоригтой алхам хийж ядахдаа эхний удаа шалгууртай болгож дараа нь бүр зогсоох ёстой асуудал бол халамжийн тэтгэлгийн асуудал мөнөөс мөн. Залхуу хүн бэлэн мөнгө авч хэвтэхийн тулд аль муу аргыг хэрэглэх нь мэдэж тэрнээс айх явдал байхгүй.
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.94.128)
    Sharga morit zusland tsever agaart, haruul hamgaalalttai, haluun khuiten ustai, 00 dushtei, shalnaasaa haldag, dulaan grajtai, tsever tohilog 1 ba 2 uruu bairuudiig 6 sariin hugatsaagaar tureesluulne.utas 99118457.91190055
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • оюутан (182.160.33.59)
    уг нь анх сонгуулийн өмнө ямар ч шалгуургүй 70 мянга өгнө гээ биз дээ. одоо муриад байх юм. зүгээр өгөөч.
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (202.179.20.146)
    Бидний үед сурлагын шалгууртай өгдөг байсан нь зөв байсан.Мессеж бичигчид бол муу юмандаа гаршсан , энэ аргаараа амьдарч сурсан сүйхээтэнгүүд. Толгой муутангууд ийм аргандаа боловсорсон байдаг.
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • 70000 (202.21.113.139)
    сурлагын голч дүнгээр олгох нь зөвөө,дэмжиж байна,тэгэхгүй бол тэнэг баячуудын мангар гарууд өдөр бүр барддаг ч 70000 буусан өдөр бардсаных нь төлөө харц ардын хүүхдүүд хэлмэгдэж болохгүй шдээ.70000х4=280000 төгрөг сургалтын төлбөрөөсөө хасуулна их хөрөнгө оруулалт шүү мань мэтийн хүмүүст бол өгч буян болоорой.Элбэг ерөнхийлөгч уг нь өгнө л гэж гарч ирсэн л дээ
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin (103.9.90.82)
    БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭГ ЭХЛҮҮЛСЭН ТА БҮХЭН ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ. ТААТАЙ ЗУРШЛААС САЛАХ ХЭН Ч ДУРТАЙ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Би оюутан (49.0.129.152)
    З.Энхболд “70000-аа шалгуургүй авах гэсэн оюутнууд УИХ гишүүд рүү SMS бичиж мөнгөө үрэхээ болиоч гэсэн гэнүү энэ одоо болиочээ өөрөө харин улсын төсвөө хэмнэж сураач санал авахын тулд юу ч гэж худлаа хэлж болно гэж бодож байна уу одоо хууртагдах хүн тун цөөн учир ирэх сонгуулиар сайн мөрийн хөтөлбөр боловсруулаарай
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (49.0.129.152)
    Хэн нэгэн турхирсан гэхээсээ илүүтэй УИХ-ын гишүүд шоудахаасаа өмнө бодох хэрэгтэй байсан юм биш үү? Оюутаннууд гэдэг чинь тэнэг хүмүүс биш юм байна гэсэн ойлголттой болсон биз дээ гишүүдээ
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • monx (103.11.195.28)
    elbegee chi anx ogoxdoo yalgaxgui bux xuuxded ogno gejixeed odoo teneg yum shig goliigood duugui baigaa yum be ugee xeleech, xelsen amnaasaa buzaj onigoo bolixoo bolildoo manai namiin ner xuhd ta naraas bolj odor bur ynaj baina
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • monx (103.11.195.19)
    ogno gej xelsen bol 4 jil duugui ogchix xeregtei sh dee.diilenx outand xereg bolj baigaa gedgiig medrexgui baina cedeg gutamshig .zorigt, temuujin nar amidralaas tasarchixsan baina .yalgana gedeg teneg xereg ,ardchilsan nam daxij songuuli boloxgui yum shig tenegtex yum xy nam ch saixan togloj onoo avax yum .
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • иргэн (202.70.44.146)
    зөвөө, зөв. сурлагын амжилтаар нь л тэтгэлэг өгье.
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Tatvar tologch (103.26.194.11)
    Ooriinhoo toloo surj mergejil ezemshih gej bgaagaa uhamsarlaachee. avsan 70000 togrogoo yum bolgodog ni tsoohon bh aa.Uunii orond tsetserleg surguuli barih yumsan
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • ajilctin (112.72.13.51)
    ajilaa sain hii surah bol hedelmer usan teneguud outan nertei malnuudad menge byy eg
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.180.216.211)
    shalguuraa boliochee ta nar iim baidlaar dahij hetsvv shvv
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Баарны эзэн (103.26.194.65)
    70 000 өгдөг болсоноос хойш манай баарны ашиг огцом өссөн шдээ
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Үнэн (103.26.194.7)
    яг зөв. Оюутнуудын мэдлэг чадвараар нь голч дүн харгалзаж үзэх хэрэгтэй. Оюутнууд мөнгө гэж юу байдгийг мэдрэх хэрэгтэй. Надад 70 000 ямар хэрэгтэй байва гээд хичээлээ хий. Муу сайн оюутнууд ямар ч чадваргүй ихэнх нь шоу улсууд даа
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • оюутан (203.91.112.186)
    Та нар төрийн тусгай хангамж эдэлж ,авилга авч, тендер нэрээр татаварын мөнгөнөөс хулгайлж байхад бид яагаад 70 мянга авч болохгүй гэж.
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    Anh eniig amlasan Elbegee yagaad duugarahgvi baigaan be
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    Oyutnuud songuulin show bish gedeg vnen shvv dee.
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • ggg (168.188.98.100)
    anhnaasaa hudlaa ugnu barina gesn n l buruu shde zgr ugch bgaa mungiig avii l gj bodii shde uursduu ehleed belen yumand surgachaad odoo l neeh sn sursand n ntr bolj gene anhnasa hii demiii mungu ugch bhaar dorvitohon neg tsetserleg ch yumuu barih heregte bsiin uih-d danaa erguu yumnuud songogddog yumuu haashaa n,,irgediinhee amidraliig haraldaa uneheer hetsuu amidralta ailiin huuhed bol zgr avchii l gj bodii shde anhnasa hen songuuliin show bolgoj garga gsiin
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.169.54.113)
    “сонгууль нэгээр дуусахгүй”, “эргэж уулзах өдөрүүд ирнэ”, “оюутнууд сонгуулийн шоу биш”, “эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа байдаг биз дээ”, “юу гэж амласнаа юу ярьж байгаагаа бодож суугаа биз дээ”, “таньд санал хэрэгтэй бол бидэнд 70.000 хэрэгтэй”, “70.000 дээр татгалзаж байгаа бол тойрогтоо ирээд хэрэггүй шүү”, “70.000 төгрөг бодит зүйлээс үлгэр болон замхарч байна уу”, “70.000 архи биш амьдралыг тэтгэдэг”, “авлигалын мөнгөө багасгаж ард түмний хүүхдэд өгөх 70.000 төгрөг болгооч”
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
    • МУ-ЫН ИРГЭН
      ЯЛГАВАРГҮЙ ӨГӨХ НЬ ЗӨВӨӨ ДЭМЖИЖ БАЙНА.
      2013 оны 11 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    5 цаг 53 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    6 цаг 11 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 18 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    6 цаг 27 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    7 цаг 34 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    7 цаг 51 мин
  • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
    8 цаг 36 мин
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    9 цаг 12 мин
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
    9 цаг 42 мин
  • Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    11 цаг 6 мин
  • С.Баярцогт: Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч МАН-аас тийм санал ч ирээгүй
    11 цаг 11 мин
  • Трамп, Нетаньяху нарын утасны яриа "хурцадмал" өнгө аястай болжээ
    11 цаг 29 мин
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
    11 цаг 32 мин
  • Месси, Роналду хоёр удахгүй эхлэх ДАШТ-д “сүүлчийн бүжиг”-ээ ХАМТ хийх үү?
    12 цаг 1 мин
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
    12 цаг 21 мин
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
    12 цаг 22 мин
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
    12 цаг 39 мин
  • Арсенал клуб 22 жилийн дараа анх удаа Английн Премьер лигийн аварга боллоо
    12 цаг 53 мин
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
    12 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
    13 цаг 7 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК