
ЗГ-ын тэргүүн Н.Алтанхуяг ирэх онд инфляцийг өсгөхгүйн тулд цалинг иргэдэд мэдэгдэхгүй нэмнэ гэж чуулган дээр хэлсэн. Гэсэн ч өнөө, маргаашгүй батлах гэж байгаа 2014 оны улсын төсвийн төсөлд цалин нэмэх талаар тусгаагүй байна. Тодруулбал байнгын хорооны хуралд оруулж ирсэн төсөлд цалин нэмэх тухай нэг ч үг, өгүүлбэр ороогүй байгаа аж. Хэрэв 2014 оны төсвийн төсөл энэ чигээрээ батлагдвал ирэх жил цалин нэмэхгүй гэсэн үг болох нь.
Сэтгэгдэл (2)