
УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. МАН-ын бүлэг энэ төслийн талаарх байр сууриа илэрхийлэхдээ "Ирэх онд Монгол Улсын өрийг ДНБ-ний 60 хувьд хүргэхийг зөвшөөрөхгүй" гэлээ.
Яг одоо УИХ-ын гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбоотой 110 гаруй саналаар санал хурааж байна.