2014 онд Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 5-20 хувиар танах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, 20,4 тэрбум төгрөгөөр бууруулахыг 85,2 хувиар дэмжлээ. Харин МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 100 тэрбум гаруй төгрөгөөр бууруулах болмжтой гэдгийг Үндэсний аудитын газраас гаргасан. Ингэснээр цалинг 30 хувиар нэмэх боломж гарч ирнэ. 20 биш 100 гаруй тэрбумаар буурлуулах боломж байна” гэв.Харин энэ асуудлаар ажлын хэсэгт багтсан Х.Болорчулуун гишүүн “Төрийн байгууллагуудын хөрөнгө оруулалтын зардлаас 100 гаруй тэрбум төгрөг хасах боломж байгаа. Шинэ контор, машины засвар гэх зэрэг зардыг энэ жилдээ тэвчиж болно гэж ажлын хэсэг дүгнэсэн. Гэхдээ бид урсгал зардлаас шууд хувилаад хасч болохгүй. Эрүүл мэнд, боловсролын салбараас хасахгүй, бусдаас нь 5-20 хувиар хасах санал оруулсан. Гадаад томилолт, шатахуун зэргээр дотоод задаргаанаас нь хасч байгаа тул Сангийн яам дураараа хувиар нь хасна гэж байхгүй” гэлээ.
Т.Гэрэл
















































