
УИХ-ын чуулганаар 2014 оны улсын төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Мэргэжил сургалт, үйдвэрлэлийн төвд суралцагчдыг их, дээд сургуулийн оюутнуудын адил нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог болгох саналыг хэлэлцлээ. Энэ зардалд улсын төсвөөс нийт 3,7 тэрбум төгрөгийг Хөдөлмөрийн сайдын багцад нэмж тусгахаар байгаа аж. Харин энэ асуудлыг УИХ-ын гишүүдийн 75,9 хувь нь дэмжсэн санал өглөө.
Мөн УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах нийт зардлыг 4 тэрбум 320 сая төгрөгөөр нэмэхийг 75,9 хувиар дэмжлээ.
Т.Гэрэл