
Шүүхийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар шүүгчдийн цалинг нэмэхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор шүүгчдийн цалинг нийт 15 тэрбум 803,6 тэрбум төгрөгөөр нэмэхээр болж, 66 хувийн саналаар дэмжлээ. Үүнд Дээд шүүхийн шүүгчдийн цалинг 1 тэрбум гаруй төгрөгөөр нэмж байгаа юм. Харин Шүүхийн тухай хууль шинэчлэгдэн гарснаар шүүгчдийн цалинг УИХ тогтоох уу, Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоох уу гэдэг нь тодорхойгүй болсон байна. Тиймээс энэ асуудлыг тодорхой болгохыг Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд санууллаа.