УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүний эрхээсээ татгалзаж байгаагаа мэдэгдэн УИХ-ын даргад өргөдлөө өгсөн. Харин энэ саналыг нь АН-ынхан нь дэмжихгүй байгаа бөгөөд, УИХ-ын гишүүдийн олонхи дэмжинэ гэдэг эргэлзээтэй байгаа юм.Түүнийг тойргоос сонгогдсон тул Сүхбаатар дүүргийн сонгогчдыг хүндэтгээгүй хэрэг болж байна хэмээн дүгнэж байгаа аж. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь "Р.Амаржаргал гишүүний хувьд энэ шийдвэрээ намтай зөвшилцөөгүй. Р.Амаржаргал гишүүний энэ шийдвэр намын гэхээсээ илүү Сүхбаатар дүүргийн сонгогчдын сонголтыг үл хүндэтгэсэн, хариуцлагагүй шийдвэр болчихов уу гэж харж байна. Хэдий шантрах үе тохиолдовч тулааны талбарыг сайн дураар орхих эрх байх ёсгүй. УИХ гишүүний хүсэлтийг хүлээж авахгүй болов уу гэж найдаж байна" гэжээ.

















































Сэтгэгдэл (5)