
УИХ-ын чуулганаар санал хураахад гишүүд нэгнийхээ кнопыг өмнөөс нь дардаг нь нэгэнт ил болсон зүйл. Мөн гишүүд ирцээ бүртгүүлчихээд хуралдаа суухгүй байх явдал олон гардаг. Тиймээс энэ байдлыг арилгахын тулд УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар хурууны хээгээр ирц бүртгүүлж, саналаа өгдөг байх төхөөрөмж авах санал гаргасан юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 2014 оны төсвийн төсөлд нийт 3,6 тэрбум төгрөгийг суулгасан байсан. Гэсэн ч өнөөдөр чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд олонх нь дэмжсэнгүй, 3,6 тэрбум төгрөгийг хаслаа.
Тиймээс ирэх жил дахиад л нэгнийхээ кнопыг дарж, ирцээ бүртгүүлчихээд хувийн ажлаа хийдэг гишүүдийн "хазаарлаж" чадахгүй нь.
Т.Гэрэл