
Улс төрийн намуудын дарга нарын уулзалт "Улаанбаатар" зочид буудалд эхэллээ. Энэ уулзалтыг МАН-ын дарга М.Энхболд зохион байгуулж байгаа бөгөөд "Үндэсний зөвшилцөл" сэдэвтэй болж байна. Одоогоор Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам. Монголын ардчилсан хөдөлгөөний нам, МАХН, МНН, МҮАН-ын дарга, төлөөлөгчид иржээ. Харин эрх баригч АН-аас төлөөлөгч ирээгүй байгаа юм.
Энэ уулзалт нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал, цаашдын хөгжлийн асуудлаар ярилцаж, санаа бодлоо нэгтгэх зорилготой гэж МАН-аас мэдээлээд байна.
Сэтгэгдэл (1)