УИХ-ын чуулганаар их, дээд сургуулийн бүх оюутнуудад Үндэсний тэтгэлэг буюу 70 мянган төгрөг олгох эсэх, ямар шалгуур тавих эсэхийг хэлэлцэн санал хураалаа. Өмнө нь УИХ-ын чуулган дээр энэ асуудал нэлээн маргаантай яригдсан тул гишүүд асуулт асуусангүй. Ямартаа ч 2014-2015 оны хичээлийн жилд тухайн сургуулийн сүүлийн төгсөгчдийн тодорхой хувь нь ажлын байраар хангагдсан тохиолдолд Үндэсний тэтгэлгийг олгох асуудлыг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжлээ. Удахгүй төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болж чадсан бол тухайн сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгох вэ гэдгийг тодорхой болгох юм.

















































Сэтгэгдэл (1)