
Уулзалтын үр дүнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын газартай хамтарсан ҮЗХ-ны хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулжээ. УИХ-ын гишүүн А.Мурат тэргүүтэй шинэ жигүүрийнхэн Хяналтын Ерөнхий хорооны журам, намаа улс төрийн болон төрийн өндөр албан тушаалд нэр дэвшүүлэх журам, намд гишүүнээр элсүүлэх, бүртгэх зэрэг журмуудыг шинэчлэн боловсруулсан төслийг бэлэн болгожээ. Мөн ҮЗХ-ны эрх шилжүүлэх болон бусад тогтоолуудыг хүчингүй болгох төслүүдийг бэлдсэн байна. Ийнхүү АН-ын ҮЗХ-ны хурлын бэлтгэл ажил эхний шатандаа оржээ.
Т.Гэрэл