Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өмнөх бүх дарга нараа үгүйсгэсэн М.Энхболдыг өөр намын дарга нар үл хүндэтгэлээ

2013-11-14
0
ЖИРГЭХ
МАН-ын даргаар томилогдсон М.Энхболд хамгийн түрүүнд улс төрийн намуудын дарга нарыг урьж “Үндэсний зөвшилцөл” хэмээх уулзалт хийхээр болсноо нилээд сүртэй зарлаж байсан.
энхболд    МАН-ын даргаар томилогдсон М.Энхболд хамгийн түрүүнд улс төрийн намуудын дарга нарыг урьж “Үндэсний зөвшилцөл” хэмээх уулзалт хийхээр болсноо нилээд сүртэй зарлаж байсан. Гэтэл өчигдөр оройны Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр энэ тухай ганц ч үг дуугарсангүй. Уг нь “Үндэсний зөвшилцөл” юм бол хамгийн түрүүнд онцлох ёстой л доо. Бас энэхүү уулзалтад эрх баригч намын дарга Н.Алтанхуяг очихоос татгалзав. ИЗНН-ын дарга С.Оюун ч үзэгдсэнгүй. Эвслийг бүрдүүлэгч МАХН дээрээсээ дөрөв, тав дахь хүнээ илгээв. Хийх юмаа олж ядсан жижиг намынхан л ирцгээв. Жинхэнэ бодлого тодорхойлогчид ирсэнгүй.

    Тиймээс МАН-ын даргын урилгыг эдгээр намууд яагаад үл ойшоов гэсэн хардлага бий болов. Эрх баригч хийгээд эвсэгч намын удирдлагууд Монголдоо байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутгийн удирдлагуудтай видео уулзалт хийгээд “эртнээс төлөвлөсөн ажил давхцаад амжсангүй” гэсэн хачин тайлбар хийсэн сурагтай. Харин ИЗНН-ын дарга, сайд С.Оюун УИХ-ын чуулганд сонин уншсан шиг сууж, төсвийн талаар байр сууриа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл эрх баригч, эвсэгч нарт МАН-ын даргатай уулзсанаас орон нутгийн удирдлага, төсвийн асуудал илүү чухал болж хувирав. Уг нь сэтгэл байсан бол иймэрхүү асуудлыг яаж ч зохицуулж болно л доо. Даанч сөрөг хүчний шинэхэн лидертэй ойлголцох сэтгэл илэрсэнгүй.

    Өмнө нь улс төрийн намуудын иймэрхүү уулзалтууд янз бүрийн нөхцөлд хийгдэж л байсан. Гэвч санаачилга гаргагчдыгаа ингэж үл тоож байсан удаагүй. Ялангуяа МАН-аас иймэрхүү санал гарсан бол бүгд ирцгээдэг байсан. Харин энэ удаа тэгсэнгүй, шинэ асуултын тэмдэг бий болгов. Өөрөөр хэлбэл намынхаа өмнөх бүх дарга нараа үгүйсгэж гарч ирсэн М.Энхболдыг өөр намын дарга нар үл хүндэтгэж байна. Учир нь М.Энхболд МАН-ын үе үеийн дарга нарын хамгийн ахмад болох Г.Очирбатыг Бага хурлынхаа гадна үлдээсэн юм. Бас Н.Багабанди, С.Баяр, С.Батболд, Ө.Энхтүвшингийн багт ажиллаж байсан хүмүүсийг Их, Бага хурлаас зохион байгуулалттайгаар хасч тэдэнд хүйтэн хандах болсноо ойлгуулсан. Ганцхан намын төв аппаратад ажиллаж байсан Б.Даш-Ёндон гуай л байр сууриа хадгалж үлдсэн. Гэхдээ тэрээр Н.Багабанди, С.Баяр хоёрыг дагаж ажиллах талаараа ам алдсан сурагтай. Өөрөөр хэлбэл өмнөх бүх дарга нараасаа туурга тусгаарлаж байгаа М.Энхболдоос нөлөө бүхий намын дарга нар соёлтойгоор татгалзаж байна.

   Уг нь МАН-ын XXVII Их хурлаас “Үндэсний зөвшилцөл” байгуулах тухай уриалга гаргасан л даа. Уриалгыг хэрэгжүүлэх гэж л МАН-ын шинэхэн дарга улс төрийн намуудыг ойлголцлын ширээний ард урьсан. Харамсалтай нь шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчид нь ирсэнгүй. Тэгэхээр МАН-ын XXVII Их хурлынхаа “Үндэсний зөвшилцөл” байгуулах уриалгыг шинэхэн дарга нь тун тааруу байдлаар эхлүүллээ. Учир нь энэ уулзалтад ирсэн хамгийн нөлөө бүхий хүн болох М.Энхсайхан “Зөвшилцөл гэж хэлэхэд эрт байна” гэж дүгнэсэн нь бас нэгийг хэлнэ.
    Улс төрийн ажиглагчдын үзэж байгаагаар бол Засгийн тэргүүн Н.Алтанхуяг түүний урилгаас татгалзах нь зүй ёсны хэрэг гэнэ. Учир нь сүүлийн үеийн мэдээллээр бол М.Энхболд АН-ын зарим бүлэглэлүүдтэй нэгдэн Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж хамтарсан Засгийн газарт орох төлөвлөгөөтэй байгаа юм. Ийм төлөвлөгөөтэй хүний урилгад Засгийн тэргүүн мэдээж очихгүй л дээ. Бас засгаас хөөж гаргах гэж байгаа ИЗНН-ын тэргүүн эелдэгхэн зан гаргаад очихгүй л байх. Энэ мэт мэдээллээс болоод эрх баригчид очоогүй байж болох юм. Эсвэл Н.Алтанхуяг өмнө нь М.Энхболдтой ганцаарчилсан уулзалт хийсэн. Ярих юмаа ярьсан. Ойр ойрхон уулзах шаардлагагүй ч гэж мэдэгдэж болох юм. Ямар ч байсан М.Энхболдын анхны уулзалтанд нөлөө бүхий, эрх баригч намын дарга нар очсонгүй нь шинэ дуулианы эхлэлийг тавих шиг боллоо. Энэ асуудлыг тойрсон маргаан, тайлбарууд ар араасаа хөвөрч эхлэх нь гарцаагүй.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (128.39.186.52)
    M. Naidankhuu gedeg zaluu Ih hural deer M. Enhboldiin esreg zorigtoi bosoj irsen. M. Enhboldiin ulaan hamgaalgchid ny tuunees aij ugiig ny heluuleegui hashgiraldsan. Ter zaluu l MAN-iin jinhene bodit lider bolj chadna daa
    2013 оны 11 сарын 18 | Хариулах
  • irgen (182.160.38.144)
    zaigaa tavj ogood ulsdaa tus bolj boldoggyi yum baih daa
    2013 оны 11 сарын 17 | Хариулах
  • irgen (92.240.179.29)
    Medeej eniig hen tooh yum be kkkk gazar zarana gevel luivarchid ochij magadgui
    2013 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    heeeeeeh
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    ene awligachidtai yu yrih uu
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    awligachidtai yu yrih uu
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    iim awligachgidtai yu yrih we dee
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • kkkkkkkk (213.166.199.66)
    Enhboldtoi vndesniii zovshiltsol baiguulnA gen vv hahahahaha . Hussan deeremdsen tonuulchintai oor nam bvv hel dotroosooo otson otnvvd ni bvlegleldeee bagtahgvi boltloo yrzalzaj oor vvr sav haij bhad ... hajahHa
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (211.36.146.116)
    Ugaasaa naadah chine novhsoo 2006 ond yalaa icheh nuurgui *****
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (119.40.102.59)
    24 tsag .mn sait AN iin neg hunii sait bhoo dandaa ingej balai yum niitelj bhiimaa
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • ХАЛХ (183.81.169.22)
    БАЯНГЫН БАРГА УГШИЛТ
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • со со (103.26.194.18)
    хүн төрөлхийн дарга болж төрдөггүй л биз дээ Бэлэн дарга биш юм байна гэж ойлголоо Шинэ дарга авлигын талаар гэх мэт асуудлуудаар байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй байгаа бол юу ч гэж бусад дарга нар очиж түүнтэй уулзах билээ Уулзсаны дараа гэнэт со со юм яриад унавал яах билээ
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • HudalchuudiinNamAN (27.123.214.117)
    AN dandaa iim teneg PR yavuuldag Olon havar negendee BOLNOO TA NAR
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    Ene hvnii ner hvnd iim l baigaam shvv dee
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.194.10)
    2016 онд Н.Алтанхуяг "ХАМТРАЯ" гэж М.Энхболдыгоо царайчилж байх вий дээ "Бөмбөг бөөрөнхий"
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.225.254)
    АН арга ядсан PR байна даа зайлуул одоо хүмүүс юмыг ялгаж салгадаг хэн илүү худлаа яриад шоудаад дүр исгээд байдагыг мэддэг гадарладаг болсон шүү дээ
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • zochin (202.70.34.56)
    hen ene banhar tolgoitiig tooh ve.ahmaduudaa chi toohgui bhad busad chamaig toohgui chi bol gazriin naimaachin shulaachi harin narand bgaa ni sonin
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.169.54.113)
    altanhuyag, oyun, erdene bat yagad ochoogvi we. ylanguya erhbarigch nar. sonin l yum daa
    2013 оны 11 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    2 цаг 39 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    3 цаг 13 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    6 цаг 57 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    7 цаг 20 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    7 цаг 45 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    9 цаг 9 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    9 цаг 11 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    9 цаг 33 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    9 цаг 38 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    11 цаг 7 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    11 цаг 10 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    11 цаг 51 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    12 цаг 49 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    13 цаг 2 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    13 цаг 11 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    13 цаг 33 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    14 цаг 0 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    14 цаг 0 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    14 цаг 0 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    14 цаг 5 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК