УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаан 44 гишүүнтэйгээр эхэллээ. Хурлын эхэнд Алтны ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэх байсан ч хаалттай хэлэлцэх санал гарлаа. Гишүүдийн 55,8 хувь нь дэмжсэнээр энэ асуудлыг хаалттай хэлэлцэж эхэллээ. Өнөдөр мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Маргааш 2014 оны улсын төсвийг батлах сүүлийн хугацаа тул дээрх хуулиудыг яаравчилж байна.
















































