Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 09.00 цагт эхэлж 2014 оны Улсын төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх буюу эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Харин үдээс хойш буюу 14.00 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гудамж” төсөл болон улсын чанартай авто замын талаар мэдээлэл хийх юм.1. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /дөрөв дэх хэлэлцүүлэг/;
2. “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн ... танилцуулна.
3. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/.

















































