
УИХ-ын өнөөдрийн чуулган 56,6 хувийн ирцтэйгээр эхэлж, 2014 оны улсын төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын дарга З.Энхболд чухал асуудал шийдэж байхад ирц бага байгаа тул бүлгийн дарга нарыг гишүүдээ хуралд суулгахыг шаардлаа. АН-ын бүлгийн гишүүдийн ирц хамгийн бага хувьтай байгаа бол ИЗНН-аас нэг ч гишүүн байхгүй байна. Мөн бие даагчдаас нэг гишүүн чуулганд сууж байна.
Өнөөдөр буюу 11-р сарын 15-наас өмнө Улсын төсвийг батлах ёстой байдаг. Хэрэв хугацаандаа баталж чадахгүй бол парламент огцрох хуультай. Ямартаа ч өнөөдөртөө багтан улсын төсвийг батлах нь тодорхой байна.