
Ирэх оны буюу 2014 оны улсын төсвийг бүхэлд нь баталлаа. УИХ-ын чуулганд сууж байгаа гишүүдийн 69,7 хувь нь буюу 42 гишүүн дэмжсэн санал өглөө. Улсын төсвийг 11-р сарын 15-ны өдөрт багтан батлах ёстой тул ийнхүү хуулийн хугацаандаа багтаалаа. Харин МАН-ын бүлэг болон АН-ын зарим гишүүд яаран баталсан, чамбай биш "муу" төсөв боллоо хэмээн дүгнэж байна. Мөн Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн 76,3 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.
Т.Гэрэл